Б.Батболд
Шинэ Эрин сургуулийн 11б ангийн сурагч
Өсвөр үеийнхний төлөө, өсвөр үеийнхэнтэйгээ хамт.
Бидний тухай
Хот, хөдөөгийн, ямар ч гэр бүлийн хүүхэд мэдээлэл, зөвлөгөө, боломжийг адил тэгш авах ёстой гэж бид үздэг. Тиймээс мэргэжлээ сонгох, гадаадад суралцах, Монгол соёлоо таних, бусдад тусалж сурахад нь өсвөр насныхантай хамт алхдаг.
Манай баг
Шинэ Эрин сургуулийн 11б ангийн сурагч
Өсвөр үеийнхний төлөө, өсвөр үеийнхэнтэйгээ хамт.
Нээлттэй боломж
Боловсрол, манлайллын хөтөлбөр
21 аймаг, 9 дүүргийн улсын сургуульд сурдаг хүүхдүүдэд гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцах арга замыг онлайнаар заана. Хаана амьдарч байгаагаас үл хамааран ижил мэдээлэл, боломжийг хүргэх зорилготой.
Хөтөлбөрийн ахлагч: Мишээл
Бүсийн ахлагчид: Анхилам (Зүүн бүс), Чингүн (Улаанбаатар бүс), Нинжин (Төвийн бүс)
Монгол хэл, соёлын хөтөлбөр
Гадаадад төрж өссөн Монгол хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалыг заах хөтөлбөр. Хаана ч амьдарсан язгуураа мартахгүй, монгол хэлээрээ ярьж, монгол ёс заншлаараа бахархдаг хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдтэй хамтарна.
Язгуурт бүртгүүлэхМэргэжил сонголтын хөтөлбөр
Өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө таньж, сонирхол, чадвартаа тохирсон мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөгөө өгч, чиглүүлнэ. Мэргэжилтнүүдтэй уулзуулж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад нь хамт алхана.
Үе тэнгийн сургалтын хөтөлбөр
Сурагчид өөрсдийн сайн мэддэг хичээлээ үе тэнгийн найзууддаа заадаг хөтөлбөр. Найзаасаа асуух амархан, найздаа тайлбарлахад өөрөө ч илүү сайн ойлгоно.
Сониучханд нэгдэхАмьтан хайрлах хөтөлбөр
Гудамжны амьтдын тухай, амьтныг хэрхэн хайрлаж халамжлах тухай зөв мэдээллийг өсвөр үеийнхэнд түгээнэ. Амьтанд ээлтэй, энэрэнгүй сэтгэлтэй хүүхэд өсгөхийг зорьдог.
Хөтөлбөрт нэгдэх«Зөв алхам» хөтөлбөр
Нэг удаагийн яриа биш. Хүүхэд бүртэй алхам алхмаар хамт явна.
Хүүхэд, эцэг эхтэй уулзаж, сонирхол, хүсэл мөрөөдлийг нь сонсоно.
Сонирхол, чадвар, зан төлөвийн тест бөглөж, үр дүнг хамт уншина.
Сонирхсон салбарын мэргэжилтэнтэй уулзаж, ажлын байртай танилцана.
Сургууль, хичээл, тэтгэлгийн боломжийг багтаасан хувийн төлөвлөгөө бэлдэнэ.
Цомог
Хөтөлбөр, аян, арга хэмжээнүүдийн зураг, мэдээг манай Facebook хуудаснаас шууд харуулж байна. Шинэ зураг Facebook-т орох бүрт энд автоматаар нэмэгдэнэ.
Бүх зургийг Facebook-ээс үзэхХамтдаа
Хөтөлбөр, тэтгэлэг, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй.
Хамтран ажиллах →Холбогдох
Асуулт, бүртгэл, хамтын ажиллагааны санал байвал доорх хаягаар эсвэл маягтаар холбогдоно уу.